Thursday, April 13, 2017
ЭРҮҮЛ МЭНД - ЭКО ОРЧИН
Бид хими, биологийн хичээлээрээ дамжуулан сурагчдад
байгаль, эх орноо хайрлан хамгаалах, эрүүл мэнд экологийн боловсролтой иргэнийг
төлөвшүүлэн гаргахын тулд сургуульдаа биологийн туршилтын талбай байгуулан
ажиллаж байна. Ингэснээрээ биологийн хичээлийг илүү үр дүнтэй сурагчдын
амьдралд ойр дөхөм болгож чадсан. Манай аргазүйн нэгдлийн багш нар өөрсдийгөө
болон шавь нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор улс болон орон
нутгийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай сайн оролцсоор ирлээ. Улсын биологийн олимпиад
болон ЭЕШ-д амжилттай сайн бэлтгэн
оролцуулснаар ирээдүйн эмч,мэргэжилтэн, эрдэмтэн багш нар төрөн гарсаар байна.
Ирээдүйн
олимпийн аварга төрнө гэдэгт бид итгэлтэй байдаг
Тус сургуулийн сурагч Б.Жавзанпагма 2005 онд,
Т.Нарангэрэл 2009 онд, А.Буянхишиг 2010 онд, Б.Дашням 2012 онд, Насандэлгэр
2013 онд, О.Пүрэвсүрэн 2015 онд улсын монгол хэл бичгийн олимпиадад, улсын
“Уран жиргээ-2011” уралдаанд У.Жавзандулам, Ч.Ариунсугир нар амжилттай
оролцож эцэг эх, үе тэнгийн найз нөхөд,
багш нарынхаа бахархал болж байлаа.
Түүнчлэн сурагчдад монгол бичгийг сурталчлах, заах, сурах
хүсэл зоригийг нэмэгдүүлэх, босоо бичгээрээ бахархаж омогших, монгол сэтгэлгээг
дээдлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн монгол бичгийн
дугуйланг хичээллүүлсний үр дүнд 2014 онд багаараа З.Цэвээнравдангийн нэрэмжит олимпиадад
тэргүүн байр, шилжин явах цом, 2015 онд гутгаар байр тус тус эзэлсэн.
Манай сургууль аймагтаа анх удаа “Техник технологийн”
улсын 15-р олимпиадыг зохион байгууллаа
Манай сургууль уран зураг, нисэх загвар, усан загвар,
зохион бүтээх, авто загварын дугуйлангийн сургалтаар өөртөө итгэлтэй, ирээдүйд
амьдрах чадвартай иргэн төлөвшүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд
Техник технологийн улсын олимпиадад Б.Цэрэннадмид технологийн, М.Даваадорж
зохион бүтээх, Э.Ширнэндорж усан загварын төрөлд амжилттай оролцсон.
БАГИЙН АМЖИЛТ-БИДНИЙ АМЖИЛТ
Байгалийн
ухааны хичээлээр иж бүрэн тоноглогдсон сургалтын орчинд туршилт хийлгэх, дадлага
ажлаар хичээл сургалтыг зохион байгуулах нь сурагчдын амжилт гаргахад ихээхэн
ач холбогдолтой байгаа юм. 2015 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан
физикийн хичээлийн багийн олимпиадад 11-р ангийн сурагчид маань ТЭРГҮҮН байр
эзэлж алтан медаль цомын эзэд боллоо.
Дуу
хуурын өлгий Дундговийн ирээдүй
Ардын өв соёл, ардын урлагаа хүүхэд багачууддаа өвлүүлэн
үлдээх нь багш бидний хойч үеэ урлагаар хүмүүжүүлэн гоо зүйн боловрол олгох
ажлын нэг билээ. Сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэхэд уртын дуу, морин хуур,
үндэсний хөгжим, найрал дууны дугуйлан тус тус ажиллуулж байна. Авъяас
хөтөлбөрийн хүрээнд морин хуурын “ЖАМУХА”, уртын дууны “УЯНГАТ ӨЭЛҮН” хамтлаг
байгуулагдаж, 300 гаруй сурагчид амжилттай
суралцаж байна.
Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн түүхээс
1971 онд Ц.Түдэв
захиралтай, 6 багштай, 201 сурагчтайгаар Мандалговь хотын 1-р арван жилийн
сургуулийн харъяанд байгуулагдсан бага сургууль 1974 онд бүрэн бус дунд
сургууль ( Сургуулийн захирал
нь Ж.Хишгээ) сургууль болж
өргөжсөнөөр энэ сургуулийн анх үүссэн түүх эхэлдэг. 1977 оныг хүртэл тус
сургууль нь 1-р арван жилийн сургуультай хамт нэг байранд хичээллэж байгаад
1977-1978 оны хичээлийн жилд 1-р сургууль ЗХУ (хуучин нэрээр) бэлгэлэсэн 964 хүүхдийн шинэ байранд шилжин
хичээлэлснээр манай 2-р сургууль 10 жилийн сургуулийн танхим материаллаг баазыг
түшиглэн 1500 гаруй хүүхэд, 70 гаруй багш, 30 гаруй ажилчидтай томоохон
сургуулийн нэг болон бие даан хөгжиж шинэ хамт олон болон бүрэлдсэн байна.
ЭРХЭМ ЗАРЧИМУУД
- Ажлах таатай орчин
- Амжилттай суралцах нөхцөл
- Чадварлаг багш – Чанартай боловсрол
- Бүтээлч хүмүүнлэг иргэн
ЭРХЭМ ЗОРИЛГО
Өөртөө итгэлтэй
ухаалаг, эрүүл зөв хүн болж төлөвших.
Subscribe to:
Posts (Atom)
-
1971 онд Ц.Түдэв захиралтай, 6 багштай, 201 сурагчтайгаар Мандалговь хотын 1-р арван жилийн сургуулийн харъяанд байгуулагдсан бага ...
-
ЭРҮҮЛ МЭНД - ЭКО ОРЧИН Бид хими, биологийн хичээлээрээ дамжуулан сурагчдад байгаль, эх орноо хайрлан хамгаалах, эрүүл мэнд экологийн ...