ЭРҮҮЛ МЭНД - ЭКО ОРЧИН
Бид хими, биологийн хичээлээрээ дамжуулан сурагчдад
байгаль, эх орноо хайрлан хамгаалах, эрүүл мэнд экологийн боловсролтой иргэнийг
төлөвшүүлэн гаргахын тулд сургуульдаа биологийн туршилтын талбай байгуулан
ажиллаж байна. Ингэснээрээ биологийн хичээлийг илүү үр дүнтэй сурагчдын
амьдралд ойр дөхөм болгож чадсан. Манай аргазүйн нэгдлийн багш нар өөрсдийгөө
болон шавь нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор улс болон орон
нутгийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай сайн оролцсоор ирлээ. Улсын биологийн олимпиад
болон ЭЕШ-д амжилттай сайн бэлтгэн
оролцуулснаар ирээдүйн эмч,мэргэжилтэн, эрдэмтэн багш нар төрөн гарсаар байна.
Ирээдүйн
олимпийн аварга төрнө гэдэгт бид итгэлтэй байдаг
Тус сургуулийн сурагч Б.Жавзанпагма 2005 онд,
Т.Нарангэрэл 2009 онд, А.Буянхишиг 2010 онд, Б.Дашням 2012 онд, Насандэлгэр
2013 онд, О.Пүрэвсүрэн 2015 онд улсын монгол хэл бичгийн олимпиадад, улсын
“Уран жиргээ-2011” уралдаанд У.Жавзандулам, Ч.Ариунсугир нар амжилттай
оролцож эцэг эх, үе тэнгийн найз нөхөд,
багш нарынхаа бахархал болж байлаа.
Түүнчлэн сурагчдад монгол бичгийг сурталчлах, заах, сурах
хүсэл зоригийг нэмэгдүүлэх, босоо бичгээрээ бахархаж омогших, монгол сэтгэлгээг
дээдлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн монгол бичгийн
дугуйланг хичээллүүлсний үр дүнд 2014 онд багаараа З.Цэвээнравдангийн нэрэмжит олимпиадад
тэргүүн байр, шилжин явах цом, 2015 онд гутгаар байр тус тус эзэлсэн.
Манай сургууль аймагтаа анх удаа “Техник технологийн”
улсын 15-р олимпиадыг зохион байгууллаа
Манай сургууль уран зураг, нисэх загвар, усан загвар,
зохион бүтээх, авто загварын дугуйлангийн сургалтаар өөртөө итгэлтэй, ирээдүйд
амьдрах чадвартай иргэн төлөвшүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд
Техник технологийн улсын олимпиадад Б.Цэрэннадмид технологийн, М.Даваадорж
зохион бүтээх, Э.Ширнэндорж усан загварын төрөлд амжилттай оролцсон.
БАГИЙН АМЖИЛТ-БИДНИЙ АМЖИЛТ
Байгалийн
ухааны хичээлээр иж бүрэн тоноглогдсон сургалтын орчинд туршилт хийлгэх, дадлага
ажлаар хичээл сургалтыг зохион байгуулах нь сурагчдын амжилт гаргахад ихээхэн
ач холбогдолтой байгаа юм. 2015 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан
физикийн хичээлийн багийн олимпиадад 11-р ангийн сурагчид маань ТЭРГҮҮН байр
эзэлж алтан медаль цомын эзэд боллоо.
Дуу
хуурын өлгий Дундговийн ирээдүй
Ардын өв соёл, ардын урлагаа хүүхэд багачууддаа өвлүүлэн
үлдээх нь багш бидний хойч үеэ урлагаар хүмүүжүүлэн гоо зүйн боловрол олгох
ажлын нэг билээ. Сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэхэд уртын дуу, морин хуур,
үндэсний хөгжим, найрал дууны дугуйлан тус тус ажиллуулж байна. Авъяас
хөтөлбөрийн хүрээнд морин хуурын “ЖАМУХА”, уртын дууны “УЯНГАТ ӨЭЛҮН” хамтлаг
байгуулагдаж, 300 гаруй сурагчид амжилттай
суралцаж байна.
No comments:
Post a Comment